Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга. Баянгол дүүрэг 20-р хороонд байрлах “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨААТҮГ-ын 520м.кв, 440м.кв бүхий 2 обьектийг агуулахын зориулалтаар түрээслүүлнэ. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт /Даваа гараг/ Материал хүлээн авах хаяг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ Материал нээх хугацаа, хаяг байршил 2018 оны 10 дугаар сарын 16 өдрийн 10:00 цагт /Мягмар гараг/ Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1м.кв 10.000 – 15.000 төгрөг Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Түрээслэгчийг сонгон шалгаруулах ерөнхий мэдээлэл Түрээслэгч нь барьцаа болгон 3 сарын түрээсийн мөнгийг газрын дансанд төвлөрүүлсэн байх. Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажил/ • Санхүүгийн чадварыг нотлох баримт /Иргэн хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт/; • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах. Түрээслүүлэх хөрөнгийг болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийг талаарх мэдээллийг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын 99903886, 70289894 утасаар лавлана уу. Зарлал мэдээлэл Сэтгэгдэл бичих Нийтлэлийн удирдлага « БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн танилцуулга, шав тавих ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.Сайншанд салхин парк төслийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болж өндөрлөлөө. »
© - СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ - Зохиогчийн эрх баталгаажсан.