img

“AFORE – 2018” Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум зохион байгуулагдав


“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг Эрчим Хүчний Яам болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, “ БНСУ-ын “Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн”, Монгол Улсын Эрчим Хүчний Зохицуулах Хороо, “Азийн Супер Сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний форумыг 2011 оноос БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн сэргээгдэх эрчим хөгжил, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах, маркетинг, менежментийг сайжруулах зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.