In Uncategorized, Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” нээлттэй хаалганы өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд зэрэг нийт 75 байгууллага оролцсон болно. Тус өдөрлөгт хамт олноороо идэвх санаачлагатай оролцон шинэ технологи, шинэлэг инноваци нэвтрүүлсэн “Топ-4” ААН байгууллагуудыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шалгаруулсан бөгөөд үүнд “Эрдэнэт үйлдвэр ХХК”, “Монголын төмөр зам ТӨХК”, “МИАТ ХК” болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ шалгарлаа.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь өдөрлөгт зориулан Сэргээгдэх эрчи

м хүчний эх үүсвэрээс барилга байгууламж, хувийн орон сууц, гэр хорооллын айлууд, жуулчны бааз зэргийн цахилгаан болон дулааны хэрэглээг хангахад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал, эрчим хүчний болон санхүүгийн хэмнэлт, ашиглагдах хугацаа, ашигтай ажиллагааны талаарх танилцуулга, гарын авлагыг тусгайлан бэлтгэж танилцуулахаас гадна инженер техникийн ажилтан, албан хаагчид газар дээр нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны талаарх заавар, зөвлөмжийг өгч ажиллаа.

 

Тус өдөрлөгт эрчим хүчний салбараас 23 байгууллага оролцсоноос “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь өдөрлөгт идэвхтэй оролцож “Топ-4” ААН байгууллагуудын нэгээр шалгарч  салбарынхаа нэр төрийг өндөрт гаргасандаа “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хамт олон баяртай байна.

 

 

Recent Posts

Leave a Comment