In Uncategorized, Зарлал мэдээлэл, Мэдээ мэдээлэл, Шинэ ажлын байр

 

Тус ТӨААТҮГ нь ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ-ын албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалын зорилго

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодогчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;
  • Судалгаа, тооцоо хийх, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх;
  • Багаар ажиллах чадвартай, нийтэч хамт олонч байх;
  • Өөрийгөө бусдад ойлгуулах, илтгэх ур чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх;

Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай болон гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Шалгалтад ирэхэд бүрдүүлэх материал

  • Анкет; (энд дарж татаж авна уу)
  • Дипломны хуулбар; (холбогдох бусад баримт бичгийн хуулбар)
  • Иргэний үнэмлэхний хуулбар;

Материал хүлээн авах хугацаа

2018 оны 03 дугаар сарын 6-ны  өдөр хүртэл.

Шалгалтын хэлбэр

  • Ярилцлага

Шалгалт зохион байгуулагдах хугацаа

2018 оны 03 дугаар сарын 07-ны  өдөр

Хаана

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын байранд

 Хаяг: Баянгол дүүрэг , 20-р хороо, Дунд гол-2 “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын байр /Гурвалжингийн гүүрний баруун урд талд/

Нэмэлт мэдээллийг 7028-6298 дугаараас лавлана уу.

 

Recent Posts

Leave a Comment