In Uncategorized, Зарлал мэдээлэл, Мэдээ мэдээлэл, Шинэ ажлын байр

 Тус ТӨААТҮГ нь ХЯНАЛТЫН АХЛАХ ИНЖЕНЕР-ийн албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалын зорилго

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, барилга байгууламжид техник хяналт тавьж ажиллах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх;
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
  • Монгол Улсын эрчим хүчний системийн талаар болон сэргээгдэх эрчим хүчний талаарх үндсэн ойлголтуудыг мэдэж эзэмшсэн байх;
  • Судалгаа, тооцоо хийх, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх;
  • Багаар ажиллах чадвартай, нийтэч хамт олонч байх;
  • Өөрийгөө бусдад ойлгуулах, илтгэх ур чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх;

Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай болон усны эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Шалгалтад ирэхэд бүрдүүлэх материал

  • Анкет; (энд дарж татаж авна уу)
  • Дипломны хуулбар; (холбогдох бусад баримт бичгийн хуулбар)
  • Иргэний үнэмлэхний хуулбар;

Материал хүлээн авах хугацаа

2018 оны 03 дугаар сарын 06-ны  өдөр хүртэл.

Шалгалтын хэлбэр

  • Ярилцлага

Шалгалт зохион байгуулагдах хугацаа

2018 оны 03 дугаар сарын 07-ний  өдөр

Хаана

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын байранд

 

Хаяг: Баянгол дүүрэг , 20-р хороо, Дунд гол-2 “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААҮГ-ын байр /Гурвалжингийн гүүрний баруун урд талд/

Нэмэлт мэдээллийг 7028-6298 дугаараас лавлана уу.

Recent Posts

Leave a Comment