In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

 

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ,  Бүгд Найрамдах Солонгос Улсын “NexGeo” компани хооронд  2018.02.05-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдлаа.

Санамж бичигт

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн, БНСУ-ын “NexGeo” компанийн захирал JungHoon Park нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн хүрээнд талууд Монгол оронд геотермийн эрчим хүчийг хөгжүүлэхэд орших ба дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

-Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулахад эко шийдэл байгалийн шавхагдашгүй нөөц болох газрын гүний дулааныг ашиглах.

– Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны нөөцийг нарийвчлан тогтоох, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэ техник, технологийг судлах.

– Судалгаа, тооцоонд тулгуурлан геотермийн цахилгаан станц болон газрын гүний дулааны насос зэрэг хөрөнгө оруулалт шаардагдах томоохон төсөл хөтөлбөрүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хамтран хийж гүйцэтгэх.

– Айл өрх, албан байгууллага, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүч, дулааны хангамжид газрын гүний дулааныг ашиглахад арга зүйн болон техник, технологийн шийдлийн мэдээллээр хангах, хийж гүйцэтгэх зэрэг болно.

Эх сурвалж: “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ

Recent Posts

Leave a Comment