НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ ХҮЧДЭЛТЭЙ ХАШАА

 In Мэдээ мэдээлэл, Судалгааны ажил, Таны танин мэдэхүйд

Төслийн санал

Анх хүчдэлтэй хашааны санааг фермерүүд өөрсөддөө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд боловсруулж байсан ба үүнийг 1930 оноос эхлэн хүчдэлтэй хашааны хэмжээнд хөгжүүлж эхэлсэн. Одоогоор энэхүү арга нь дэлхийн 100 гаруй оронд хэрэглэж байна.

Энэхүү хүчдэлтэй хашаа ньдэлхий даяар фермерүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлдэг болох нь харагдсан. Практикт хэрэглэгдэж байгаа хашаа нь дэд салбараар дамжин бэлчээрийг үр ашигтай ашиглах боломжийг нэмэгдүүлдэг. Малын тоо толгой, малын тэжээлийг хамгаалах нь фермерүүдийн ашиг олоход гол хувь нэмэр оруулдаг бөгөөд фермерүүд зэрлэг амьтдаас хамгаалах болон тариалангаа хамгаалах зэрэг үр ашгийг хүртжээ.

Зураг 1. Нарны зайгаар ажилладаг хүчдэлтэй хашааны харагдах байдал.

ЯАГААД ХҮЧДЭЛТЭЙ ХАШАА ВЭ?

Хүчдэлтэй цахилгаан хашаа нь нарны зайгаар тэжээгдэн, хашааны утсаар дамжуулан цочрол өгдөг бөгөөд амьтдын бие махбодийн байдлаас хамааран өөр өөрөөр мэдэрдэг. Үүгээр ч барахгүй сэтгэл зүйн байдлаас нь хамаардаг байна.

Зураг 2. Нарны зайгаар ажилладаг хүчдэлтэй хашааны төхөөрөмж.

 

Аюулгүй байдал – Өргөстэй болон бусад төрлийн хашаанаас аюулгүй мөн үр ашигтай сонголт бөгөөд хулгайч болон амьтдаас хамгаалах болно.

Хямд– Энэхүү хашаа нь өргөстэй, модон болон бусад уламжлалт хашаатай харьцуулахад хөдөлмөр болон материал бага шаарддаг.

Барихад хялбар –  Маш энгийн хийцтэй ба барихад хялбар бөгөөд хүчдэлтэй хашаа нь маш хурдан суурилуулах боломжтой бөгөөд хэдхэн төхөөрөмж шаарддаг нь таны цаг болон мөнгийг хэмнэх болно.

Уян хатан – Утасны зай болон хашааны дизайныг амьтдын төрлөөс хамааран маш олон төрлөөр хийж болно.

Урт хугацаатай – Чанартай тоног төхөөрөмж болон материалын хэрэглээнээс хамааран 40-өөс олон жил хэрэглэх боломжтой.

 

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search