In Судалгааны ажил

 

 

Товч утга: Энэхүү судалгааны ажлаар худалдааны төв болон түргэн үйлчилгээний төвийг сонгон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу өөрсдийн СЭХҮТ-ийн бололцоон дээр тулгуурлан нарны зайн систем ашиглан цахилгаан дулаанаар хангах судалгаа хийлээ.

Агуулга:

  1. Худалдааны төвийн сонголт, онцлог
  2. Худалдааны төвийн цахилгаан, дулааны ачааллын тооцоо
  3. Тоног төхөөрөмж сонголт
  4. Дүгнэлт

 

  1. Худалдааны төвийн сонголт, онцлог

Энэхүү судалгааны ажлаар худалдааны төвүүдийг сонгосон ба эдгээр нь 7х10 хэмжээтэй найман нэрийн хүнсний дэлгүүр болон түргэн үйлчилгээний цэг дээр цахилгааны болон дулааны ачааллыг тооцон гаргасан.

  • Найман нэрийн хүнсний дэлгүүр

Найман нэрийн хүнсний дэлгүүр нь төвөөс цахилгаанаа авдаг ба дараах онцлогтой байдаг. Мөн Улаанбаатар хотын орон сууц болон гэр хорооллын дунд энэхүү дэлгүүр нь түгээмэл байдаг ба нөхцөл шаардлагаасаа хамааран их хэмжээний мөнгө цахилгаан, дулаандаа өгдөг байна. Иймээс энэхүү өртгийг бууруулах боломж бололцоог судалгааны ажилдаа орууллаа. Найман нэрийн хүнсний дэлгүүр нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан нэгдсэн зориулалтын агуулах бүхий ажлын байранд худалдааны танхимыг худалдаа үйлчилгээний технологийн дагуу тохижуулж ажиллуулна. Төв нь худалдан авагчдад зориулсан чөлөөт талбайтай байх, лангууг бүтээгдэхүүний нэр төрлөөр төрөлжүүлсэн байна. Мөн стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

  • Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/

Түргэн үйлчилгээний цэгт 1992 оноос анх өргөн хэрэглээний барааг худалдаалж эхэлсэн  цагаас хойш 1999-2000 онуудад нийслэлд 2300 гаруй ТҮЦ үйл ажиллагаагаа явуулж байжээ. Харин өнөөдөр нийслэлд 300-400 орчим иргэн энэхүү худалдааг эрхэлж байгаа аж. Нийслэлийн Хот төлөвлөлтийн газар, “Киг” компанитай хамтран хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд 12 сая болон 16 сая төгрөгийн үнэтэй хоёр төрлийн ТҮЦ-ийг худалдаа эрхлэгчдэд санал болгосон. Харин газар олголтын хувьд тухайн дүүргийн газрын алба болон дүүргийн холбогдох албад хэлэлцэж, шийдвэрлэсэн. Энэхүү ТҮЦ нь цэвэрхэн үзэмжтэй, дотроо нойлтой, шалнаасаа халдаг гээд худалдаа эрхлэгчийн тав тух, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлж загвар гаргасан ба Нийслэлийн Засаг даргаас гаргасан журмаар эхний ээлжинд хотын А,Б бүсэд байрлах 12-14 мкв талбайтай, био 00-той, дулаан цахилгаантай холбогдсон ТҮЦ-ийг байршуулж, гаднах 5 метрээ цэвэрлэх гэсэн шаардлага тавьсан.

 

Энэхүү судалгааны ажлын дэлгэрэнгүйтэй танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

 

Recent Posts

Leave a Comment