In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ, Таны танин мэдэхүйд

2016 ОНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙН ҮНИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Эрчим хүчний хэлбэрүүдийн түүхий эд нь байгалийн үнэгүй, шавхагдашгүй боловч тэдгээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглан цахилгаан дулаанд хувиргах, цуглуулах, хэрэглэгчдэд дамжуулахад тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний үнэ нүүрс болон цөмийн эрчим хүчний үнээс өндөр байгаа. Нэмж хэлэхэд сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт, үр ашигтай технологиуд өндөр хөрөнгө оруулалт шаардлагатай хэвээр байна.

Эрчим хүчний эдийн засагчид өөр өөр технологиудыг харьцуулахдаа ихэвчлэн түвшинчилсэн эрчим хүчний зардал (LEC) гэж нэрлэгддэг тооцооллыг ашигладаг. Эрчим хүчний өртөг зардал гэдэг нь станцыг барьж байгуулах зардал болон станцын нийт ажиллагааны зардлыг жилийн нийт төлбөр ба жилийн бодит хүлээгдэж буй эрчим хүчний үйлдвэрлэлд харьцуулсан нийт зардлыг илэрхийлдэг. Энэхүү зардалд анхны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын өгөөж, элэгдэл хорогдол, түлш, засвар үйлчилгээ болон төслийн амьдрах хугацаа зэрэг бүх үзүүлэлтүүдийг тусган авч үздэг.

Хүснэгт 1-т АНУ-ын дундаж цахилгааны өртөг зардлын харьцуулалтыг Эрчим хүчний агентлагийн статистик судалгаан дээр үндэслэн уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн 1 кВт*ц-г үйлдвэрлэх зардлыг ам.доллароор тооцоолон харьцуулан харуулав.

Хүснэгт 1. Цахилгаан станцуудын цахилгааны дундаж өртөг зардлын харьцуулалт

Дүгнэн хэлэхэд бага зардалтай цахилгаан эрчим хүчийг хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтайг санах хэрэгтэй боловч сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь бидний үүрэг хариуцлага мөн. Тиймээс энэ салбарт илүү их хөрөнгө оруулалт хийж, мөн хэрэглэгчдийг татсанаар тогтвортой хөгжлийг бий болгож чадна. Эс тэгвээс ойрын хугацаанд уламжлалт эрчим хүчний түлшийг халж чадахгүй юм.Хүснэгт 1-ээс харахад нүүрс, байгалийн хий ба газрын гүний дулаанаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хамгийн хямд байгаа юм. Хэдий тийм боловч ирдээдүйд засгийн газар нүүрс хүчлийн хийн ялгаруулалтад ногдуулсан зардлын улмаас нүүрсээр үйлдвэрлэсэн цахилгааны үнэ бараг 2 дахин өсөх юм.  Нараар үйлдвэрлэсэн цахилгааны үнэ өнөөг хүртэл нүүрснээс өндөр байсан хэвээр л байна. Хүснэгт 1-д үзүүлсэн зардлууд нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэлийн үнэ юм. Мэдээж жижиглэнгийн үнэ бол үргэлж л дээгүүр байдаг.

http://www.renewable-energysources.com/

Recent Posts

Leave a Comment