In Uncategorized, Мэдээ мэдээлэл, Таны танин мэдэхүйд

Монгол орны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголын шинэ төслүүд нь эрчим хүчний найдвартай болон тогтвортой үйлчилгээг сайжруулахад анхаарлаа хандуулж байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын эхээр Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөлөөр 2 дахь эрчим хүчний салбарын төслийг баталсан ба энэхүү төсөл нь Монголын эрчим хүчний хангамжид саад  учруулж буй үеэ өнгөрөөсөн хөрөнгийг шинэчлэн түгээлтийн хүчин чадлыг өргөтгөх замаар 54.4 сая доллароор хангах болно.

Хуучин болон үр ашиггүй түгээх сүлжээнүүд нь түгээлтийн үлэмж алдагдал үүсгэдэг ба энэ нь олон сүлжээнд 25% -аас их байдаг.

Бүс нутгийн түгээх системүүд өөрсдийн хүчин чадлын хязгаартаа хүрч, шинэчлэл болон өргөтгөл шаардлагатай байгаа талаар Дэлхийн Банкны тайланд дурджээ.

Энэхүү төсөл нь Эрдэнэт-Булганы болон Багануур-Зүүн өмнөд түгээх сүлжээний эрчим хүчний түгээх хүчин чадлын чадавхийг өргөтгөх болон шинэчлэх ажлыг санхүүжүүлэх ба энэ  нь Монголын 21 аймгаас 9 аймгийг цахилгаанаар хангадаг систем юм.

Төсөл нь мөн төвийн эрчим хүчний системээс гаднах үндэсний анхны том чадлын 10МВт-ын нарны цахилгаан станцыг суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ.

Одоогоор эрчим хүчнийхээ 70 хувийг импортоор авдаг Монгол орны баруун бүсийн системийг нарны эрчим хүчээр хангаснаар боломжийн үнэтэй, цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэнэ.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас хөнгөлөлттэй нөхцлөөр 42 сая ам.доллараар, Стратегийн уур амьсгалын сангийн хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд 12.4 сая долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

Дэлхийн банкны Монгол дахь салбарын менежер Жеймс Андерсон хэлэхдээ: “Илүү найдвартай цахилгааны хүртээмж нь гэр бүлүүдийн амьдралыг дээшлүүлж, бизнесээ хөгжүүлэхэд нь тусалдаг. Дэлхийн Банк нь эрчим хүчний салбарыг бэхжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад нь туслахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжийг судалж, Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Дэлхийн Банкны эрчим хүчний мэргэжилтэн Питер Иохансен хэлэхдээ: “Бид 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг 30 хувь болгон нэмэгдүүлэх засгийн газрын зорилтыг урамшуулан дэмжиж байна. Мөн асар их нөөцтэй нар, салхины эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй, үр ашигтайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ”

Эх сурвалж: http://www.climateactionprogramme.org/

Recent Posts

Leave a Comment