In Зарлал мэдээлэл, Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ, Шинэ ажлын байр

 

Тус төрийн өмчит үйлдвэрийн газар нь ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР-ийн албан тушаалын сонгон шалгаруулалтад урьж байна.

Албан тушаалын зорилго

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, барилга байгууламжид техник хяналт тавьж ажиллах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Цахилгаан, дулаан, барилгын болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх;
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
  • Монгол Улсын эрчим хүчний системийн талаар болон сэргээгдэх эрчим хүчний талаарх үндсэн ойлголтуудыг мэдэж эзэмшсэн байх;
  • Судалгаа, тооцоо хийх, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмууд дээр ажилладаг байх;
  • Багаар ажиллах чадвартай, нийтэч хамт олонч байх;
  • Өөрийгөө бусдад ойлгуулах, илтгэх ур чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх;

Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай болон гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Шалгалтад ирэхэд бүрдүүлэх материал

  • Анкет; (энд дарж татаж авна уу)
  • Дипломны хуулбар; (холбогдох бусад баримт бичгийн хуулбар)
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Гурван үеийн намтар;

Материал хүлээн авах хугацаа

2017 оны 11 сарын 01-ний  өдөр хүртэл.

Шалгалтын хэлбэр

  • Тест
  • Ярилцлага

Шалгалт зохион байгуулагдах хугацаа

2017 оны 11 сарын 13-ны  өдөр

Хаана

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын байранд

Хаяг: Баянгол дүүрэг , 20-р хороо, Дунд гол-2 “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын байр /Гурвалжингийн гүүрний баруун талд/

Нэмэлт мэдээллийг 7028-6298 дугаараас лавлана уу.

 

Recent Posts

Leave a Comment