In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Эрүүл агаар – Эрч хүч” 2017 спорт явган аялалын тэмцээнд байгууллагын “Ногоон эрчим” баг амжилттай оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь 2017 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Цонжин-Болдогт зохиогдсон ба нийт 16 км-ийг явган аялаж, уулын оргил булаалдах, буухиат тэмцээн болон бусад авхаалж самбаа шаардсан тэмцээнүүдээр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд эрчим хүчний салбарын 19 байгууллагын 130 гаруй тамирчид, дасгалжуулагчид оролцсон ба Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн Ногоон эрчим баг “Эко баг”-аар шалгарч дурсамж, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Цаг агаарын хүнд шалгарлын дунд өрсөлдсөн нийт тамирчид, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэе!

Recent Posts

Leave a Comment