Эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд эрчим хүчний салбарын “нээлттэй хаалганы өдөрлөг” энэ зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай  зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын тушаалаар нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Тус арга хэмжээний үеээр давхардсан тоогоор нийт 2000 гаруй иргэнд байгууллагын танилцуулга, үнийн санал зэргийг тарааж, 1000 гаруй иргэнд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Техникч Н.Батзориг иргэдэд Нарны тогоог танилцуулж байгаа нь.

 

 

 

 

 

 

Мөн одоогоор хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжууд, нарны коллектор, нарны тогоо, нарны гудамжны гэрэлтүүлгийн систем зэрэг тоног төхөөрөмжүүд дээр туршилт, танилцуулгыг хийв. Хэрэглэгчдээс ямар төрлийн эх үүсгүүр шаардлагатай талаар санал асуулга авсан бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс 50 гаруй санал ирснийг хэрэгжүүлж ажиллаж байна.

 

 

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search