In Таны танин мэдэхүйд

Эрчим хүчний “zero” барилга гэдэг шиг эрчим хүчний “zero” лампаар гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж болохнээ. Гэрэлтүүлгийн бүтэц тун энгийн, хэрэглэхээ больсон ундааны хуванцар сав, нэрмэл ус, хлормины уусмал ингээд л гүйцээ. Хлормины уусмал, нэрмэл ус хоёрын найрлага нь нарны гэрлийг ойлгож, хугалах чадварыг сайжруулсан уусмал болдог. Хлормины уусмал нь усыг муудах, тундасжихаас сэргийлэх давхар үүргийг гүйцэтгэдэг.

Зоорь, төлийн  пүнз, үүдний гонх, амбаар, жорлон зэрэг гэрэлтүүлэг шаардлагатай байдаг объектууд цөөнгүй байдаг бөгөөд энэхүү хямд төсөр гэрэлтүүлгээр гэрэлтэй саруулхан орчныг бүрдүүлж болох юм. Мөн энэ гэрэлтүүлэг нь сарны туяаг ашиглан гэрэлтүүлэх чадвартай юм. Малчид маань гэрийнхээ тоононд энэхүү гэрэлтүүлгийг тусгайлан суурилуулж, гэрийнхээ гэрэлтүүлгэнд дэмжлэг үзүүлж ч болно. Аюулгүй бөгөөд  хямд төсөр энэхүү гэрэлтүүлгийг амьдрал ахуйдаа нэвтрүүлцгээе.

Recent Posts

Leave a Comment