In Таны танин мэдэхүйд

Газрын хөрсний гүн дэх нам потенциалт дулааныг ашиглан барилгын халаалт болон сэрүүцүүлгэнд ашиглах төхөөрөмжийг газрын гүний дулааны насос гэнэ.

Газрын гүний дулааны насосны  төрөл

Газрын гүний дулаан насос нь 2 төрөлтэй. Үүнд

1.      Нээлттэй хэлхээ /Ус-Ус төрлийн дулааны насос/

Энэ төрлийн системд хамгийн багадаа хоёр худаг ашигладаг ба тэжээлийн худаг болон юүлэх худгаас бүрдэнэ.

Дулаан авах худаг нь хөрсний усаар тэжээгддэг ба өргөх насосны тусламжтайгаар нам потенциалт дулаанаа дулааны насост өгдөг.

Юүлэх худаг нь дулааны насосны ажлын биед дулаанаа өгөөд гарч ирсэн усыг хөрсөнд шингээх үүрэгтэй.

1-р зураг: Нээлттэй хэлхээ бүхий газрын гүний дулааны насос

Дулаан авах худгаас аль болох хол зайд орших юүлэх худагт хөрсөн усыг өгч байвал зохино. Хөрсний ус энэ худгаас дулаан авах худгийн зүг рүү урсч байхаар байвал сайн. Энэ зуурт ус нь халахын гадна усны алдагдал байхгүй болно. Энэ төрлийн дулааны насос   манай оронд нэг барилга дээр суурилагдсан байдаг.

2 .Битүү хэлхээ /Хөрс – Ус төрлийн дулааны насос/

Битүү хэлхээ систем нь дулаан авах хоолойгоо газрын хөрсөнд (2-3м) болон газрын гүн рүү өрөмдсөн цооног (50-100м)- т суулгадаг.

Дулаан авах шингэн

Газрын гүний дулааны насосны  ажиллагааны зарчим

Дулааны насос нь ууршуулагч /испаритель/, компрессор, конденсор, тэлэлтийн винтель /дроссель/ гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

Дулааны насос доторх ажлын биет нь хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй хасах температурт буцалдаг тусгай шингэн байна. Жишээ нь: R407C ажлын биетийг  компрессорын туламжтайгаар битүү хэлхээ  буюу испаритель, компрессор, конденсор, дроссель дотуур шахна. Испаритель доторх  ажлын биет өөрөөс нь илүү температуртай нам потенциалт дулаантай дулаан солилцсоноор  буцалж ууршин компрессорт оруулж шахна. Ингэхэд хөргөлтийн биетийн температур даралт өсдөг. Дараа нь шахалтад орсон халуун уур конденсорын дулаан солилцуур руу урсана. Конденсорын дулаан солилцуурыг ус эсвэл агаараар хөргөж байдаг. Дулаан солилцуурын хүйтэн гадаргуу дээр халуун уур конденсацд орж шингэн болох явцдаа дулаанаа конденсорын дулаан солилцуурыг хөргөж байгаа усанд өгч халаана. Ингэж халсан усыг бид хэрэглээний халуун ус эсвэл халаалтад ашигладаг. Шингэрсэн хөргөлтийн биет дроссельд орно. Тэнд  шингэн нь даралт болон температураа алдаад дахиад испаритель руу орно. Ингэж процесс цааш дахин давтан эргэлдэнэ. Эргэлтийн процесс компрессор ажиллаж байгаа нөхцөлд  үргэлжилсээр л байна.

1-зураг: Босоо коллекторт газрын гүний дулааны насосны ажиллах зарчим

Recent Posts

Leave a Comment