In Салбарын мэдээ

ИЗАБЕЛЛЕ КОШЕР

ТЕРРАВАТТ САНААЧЛАГЫН ДАРГА

ЭНЖИ ГРУППЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

      21-р зуун нь эрчим хүчний түүхэн хувьсгалын замаар туулж байгаа билээ.  Цэвэр бөгөөд худалдан авах чадварт нийцэх эрчим хүчийг бүх нийтийн хүртээл болгох чадвартай гэдгээрээнарны эрчим хүч энэ хувьсгалын гол зүрх нь юм. Ийм учраас эрчим хүч, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийн гол тоглогчдоос бүрдсэн баг Терраватт санаачлага (ТВтС) –ыг эхлүүлэхээр шийдсэн. Энэ санаачлага нь нарны эрчим хүчийг дэлхий нийтээр чөлөөтэй ашиглахад шаардлагатай нөхцлүүдээр хангах зорилготой анхны ашгийн төлөө бус байгууллага юм.

Парисын гэрээ 2016 оны 11-р сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон.Одоо бидний гол анхааралаа хандуулах зүйл нь дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2 градус цельсээс илүүгээр бууруулах арга замыголоход чиглэж байна. Энэхүү гэрээ нь тогтвортой эрчим хүчний ирээдүйрүү чиглэх шилжилтийн гол итгэлцлийн хүчин зүйл юм. Томоохон хэмжээний суурилуулалт, үнийн бодит бууралт, болон технологийн дэвшилтийнхамт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэлхий даяар дэмжихбодлогыг идэвхижүүлэх гол хэлцэл билээ. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг ийнхүү хөгжүүлэх нь урьд өмнө байгаагүй боломж олгоно гэдэгт би итгэж байна.

Хэдийгээр COP21-ийн зорилгод дэлхийн хүлэмжийн хийг бууруулна гэж тодорхой заасан байгаачнийт хүн амын бараг 20 хувь нь одоо хүртэл цахилгаан эрчим хүчний хомсдолтой байна. Нар их тусдаг аль ч тосгод, хоршоод цаашдаа эрчим хүчний найдвартай хангамжтай байх хэрэгтэй юм.Худалдан авах чадварт нийцэх цэвэр сэргээгдэх эрчим хүчийг бүх нийтийн хүртээл болгон нэвтрүүлэхийг Дэлхий дахины удирдагчид 2015 оны 9-р сард тогтоосон Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ын 7 дахь зорилго болгон заасан байдаг.

Хөгжиж буй орнуудад эрчим хүчний хангамжийг асар их хэмжээгээр нэмэгдүүлэлгүйгээрболовсрол, нийгмийн эрх чөлөө, шударгаёсболон жендерийн эрх тэгшбайдлыг цогцоор нь хөгжүүлэх боломжгүй гэж би хувьдаа итгэдэг. Эрчим хүчний хомсдолтой, цаг уурын өөрчлөлтөнд хамгийн их өртөх аюултай тэдгээр хүмүүсийг ардаа орхихгүй байх нь бидний үүрэг билээ.

ТХЗ-ын бусад 16 зорилгуудыг биелүүлэхэд энэхүү 7 дахь зорилгын хэрэгжилтээс ихээхэн шалтгаалаад байна. Учир нь эдийн засгийн өсөлт банүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний хангамж хоёр нь хоорондоо маш ойр уялдаа холбоотой байдаг.Агаарт байгаа хүлэмжийн хийг бууруулахын тулд одоо байгаа чадлын ихэнхийг нарны эрчим хүчээр солих шаардлагатай. Тэгэхийн тулд Олон Улсын Нарны Холбоонд багтдаг орнуудаас эхлээд бусад бүх орнуудад хямд эрчим хүчийг түгээн дэлгэрүүлэх нэн шаардлагатай юм.

COP21 болон НҮБ-ын тогтоосон эрчим хүчний хүртээмж болон шинэчлэлтэй холбоотой асуудлуудын зорилтуудыг хангахын тулд 2.5ТВт (800МВт/өдөрт)хүчин чадал шинээр суурилуулаххэрэгтэй юм. Энэ бол түүхэн дэх аж үйлдвэр болон санхүүгийн салбарт тохиолдож байсанхамгийнхэцүүхэн сорилт юм.

Энэхүү туйлын бэрх сорилтыг хэрхэн давах вэ?

Сэргээгдэх эрчим хүч нь зөвхөн шударга өрсөлдөөний орчинд илүү өрсөлдөх чадвартай байж лнүүрс,түлшний хэрэглээг орлож чадна.  Нарны эрчим хүчний үйлдвэрлэл 30 ам.доллар/МВтцхүрж буурснаар лэдгээр зорилтуудыг биелүүлэхболомж бүрдэнэгэж бид үзэж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ 30 ам.доллар/МВтц гэдэг зааг аль хэдийнэ бодит зүйл болчихсонбайгаа бөгөөд энэ нь нарны эрчим хүчийг дэлхийд хамгийн өргөн хүрээнд дэлгэрүүлэх боломжтой болгож байна.

Нарны эрчим хүчний салбар хэдийн цар хүрээ болон хөгжлийн хувьд хангалттай түвшинд очсон байгаа бөгөөд түүний хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаандаатомоохон ахиц гаргах боломжтой болчихоод байна.

Бусад технологийн хувьд үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийнөртөг, болон түлшний зардалгэх гурван гол хэмжигдэхүүнээс голлон хамаардаг байхаднарны эрчим хүч нь ихэнхи бусад сэргээгдэх эрчим хүчний нэгэн адил эхэлж дурдсан хоёр зардлаар тодорхойлогдог. Түлш ашигладдаггүй учир нарны эрчим хүчний бүх зардал нь үндсэндээ төслийн эхэн үед зарцуулагддаг. Мөн нарны эрчим хүчний технологи нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг тул, санхүүжилтийн өртөгнь үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тарифт ихээхэн нөлөөлдөг.

Нарны эрчим хүчний хангалттай нөөцтэй бүхий л улс орон нарны эрчим хүчийг өрсөлдөхүйц зардал үнэтэйгээр үйлдвэрлэх боломжийг хүртснээр тус нөөцийн өгөөжийг хүртэх нь зүйтэй юм. Гэвч энэ нь дараах хоёр шалтгааны улмаас одоогоор хэрэгжиж чадахгүй байна. Нэг талаас авч үзвэл үр ашиг муутай эрх зүйн зохицуулалт ба зах зээлийн туршлагаас шалтгаалсан шат дараатай хязгаарлалтууд нь үнийн хүчин зүйлүүдэд сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас авч үзвэл макро эдийн засгийн эрсдлүүдийг бууруулахадтохирох санхүүгийн хэрэгслүүд дутмагбайгаа нь хувиараа хөрөнгө оруулагчдын хямд санхүүжилтийг татахад саад болж байна.

Нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь одоо технологийн асуудал биш  харин илүүтэй хөрөнгө оруулалт болон хууль эрх зүйн холбоотой асуудал болоод байгаа тул хүн болгоны оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйтэй юм.

Аль болох олон оронд нарны эрчим хүчний үнийг хурдан бууруулахын тулд COP22-ийн нэгдүгээр зорилгод ‘30 ам.доллар/МВтц аас доош шинэ үнийн тэнцвэр’-т хүрэх гэж тодорхой тусгах нь хэрэгтэй.

Үүнд хүрэхийн тулд макро эдийн засгийн эрсдлийн менежмент, зах зээлд нийцсэн гэрээний туршлагад үндэслэсэн дотоодын зохицуулалтхэрэгтэй ба түүнийг үнэлэх энгийн  болоодтодорхой LCOE(тэнцвэржүүлсэн үнэ) -ийн загвар хөгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү загварыг хөгжүүлснээр санхүүжилтийн өртөгийг багасгаж хөрөнгө оруулалтыг оновчтой болгох шаардлагатай алхмуудыг хийх нь зүйтэй.

2015 оны 11-р сард анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш Терраватт санаачлага томоохон үр дүнд хүрчихээд байгаа. ТВтСнь 2015 оны 11-р сарын 30-нд Бан Ки Мүүгийн оролцоотойгоор зохиогдсон COP 21-ийн үеэрЭнэтхэг улсын ерөнхий сайд Нерандра Моди, Франц улсын ерөнхийлөгч Фрацис Голланд нарынсанаачилсан Олон Улсын Нарны Холбоо(ОУНХ) -г байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан.

Түүнчлэн ТВтСнь 2016 оны 4-р сарын 22-нд Нью-Йорк хотод Энэтхэгийн Ажил Олгогчдын Холбоотой хамтран ОУНХ -ны санхүү хөрөнгө оруулалтын зорилгуудын тухай нэгэн хурлыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын төв оффис дээр зохиогдсон Парисын Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаатай зэрэгцүүлэн зохион байгуулсан.  Цаашлаад, ОУНХ-ны санаачилсан Их Хэмжээний Хямд Санхүүжилт (ИХХС) дэлгэрүүлэх ажлын хэсгийг эхлүүлэхэд ТВтС дэмжлэг үзүүлсэн туршлагатай.

Одоо ТВтСньОУНХ-ны хамтрагч байгууллага бөгөөд албан ёсны үйл ажиллагаануудад ньтогтмол уригдан санал бодлоо илэрхийлж, ОУНХ-ныбусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг болсон. ТВтСнь анхны ‘Дэлхийн СЭХ -Хөрөнгө оруулалт’ хурлын зохион байгуулалтанд оролцох гэж байна. Тус хурал нь нар болоод салхины эрчим хүчийг шинээр ба эрчимтэйгээр хөгжүүлж буй олон улсын засгийн газрууд, төсөл хэрэгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын цуглахгол чуулган байх бөгөөд Энэтхэг улсад2017 оны 2-р сард анхлан зохион байгуулагдах гэж байна.ТВтСнь 2018 онд Парист хоёр дахь Дэлхийн СЭХ-Хөрөнгө оруулалтынхурлыгзохион байгууллахаар төлөвлөж байгаа билээ.

ТВтС нь өргөн хүрээний сүлжээ, хамтын ажиллагааныхаа (Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг, Дэлхийн Нарны Зөвлөл, Цаг Уурын Бондын Холбоо, MEDEF, FICCI, CII, CGEM, Европын нарны эрчим хүч, GIIC, ОУЭХХ г.м.)  ачаар дээр дурьдсан их хэмжээний цар хүрээтэй шинэ зах зээлийг бий болгохоор 3 гол санаачлагыг эхлүүлээд байна.

  • Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг(IRENA) – тай хамтарсан “Нарны Эрчим Хүчний Стандарчлалын Санаачлага” ньнарны эрчим хүчний төслийн хөгжүүлэлт, барилгажилт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээ,PPAs(ХХАГ) болон гол хөгжлийн банкуудтай хийх хөрөнгө оруулалтынгэрээ,хуулийн фирмүүд, аж үйлдвэрийн холбоодод зориулсан стандартчилан хялбаршуулсан цогц гэрээнүүдийн эхийг бэлтгэх, загварчлах, стандартжилах зорилготой;

• KPMGба дэлхийн тэргүүлэх хуулийн компаниудтай хамтарсан Амброгио Санаачилгань аливаа орны хууль эрх зүйн орчин ба зохицуулалтын чадвар бүтээмжийг тогтоохгол илтгэгч болсон LCOE-ийг үнэлэх, тооцоолох санхүүгийн моделийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү моделийн ачаар хямд нарны цахилгааныг ард түмэндээ санал болгох зорилготой ажиллаж байгаа засгийн газруудад дэмжлэг болохоорхууль зохицуулалтын орчноо хэрхэн, яаж сайжруулах боломжуудыг тодорхойлох болон эрэмбэлэх боломжтой болох юм;

  • Дэлхийн Нарны Эрчим Хүчийг Хөгжүүлэх Санаачилгань хөрөнгө оруулагчид болон хөгжүүлэгчдийг макро эдийн засгийн эрсдлээс (худалдан авагчийн, улс төр, урт хугацааны валютын ханшын эрсдэл гэх мэт) хамгаалахад шаардлагатай санхүүгийн хэрэгслийг яаралтай бүтээн дэлгэрүүлэх зорилготой. Ингэснээр хөгжиж буй орнуудад нарны төслүүдэдмаш бага зардалтайгаар санхүүжилт олох боломжыг бүрдүүлэх юм.

Эдгээр ажлуудыг зайлшгүй үргэлжлүүлэх, хурдасгах шаардлагатай. Бүхнийтэдзориулсан, боломжынүнэтэйнарныэрчимхүчньдэлхийдээрхгол өөрчлөлтийгавчраххүчинзүйлбайхболно. Үүний тулд засгийн газрууд болон хувийн салбарынханголлох үүргийг биелүүлэх болно. Гэхдээ энэ нь мөн дэлхийн хүн бүр, иргэн бүр, холбоод, иргэний нийгэм бүрийн анхааралдаа авах хэрэгтэй асуудал юм. Олон улсын өндөр хэмжээний нөлөө бүхий хүмүүсээр нарны эрчим хүчний энэхүү боломжит ирээдүйг олон нийтэд зөвөөр таниулахаар, олон улсыниргэний нийгмийн төлөөлөгчидтэй санал бодлоо солилцохоорТВтС тун удахгүй дэлхий нийтээрээ чуулах уулзалтыг зохиох гэж байна.

Дэлхийн удирдагчидтай ингэж нүүр тулан уулзаж, шууд яриаг эхлүүлснээр ТВтС нь Эрчим хүчний салбарт тохиож буй ийнхүү Эрчим Хүчний Хувьсгалын цөм нь болох гайхалтай боломж нээгдэж байгаа юм.Ингэснээр бид улс орнуудын тус салбарын тухай илүү сайн ойлголттой болж авахаас гадна эрчим хүчний хувьсгалд голлон оролцож байгаа хүмүүстэй ойр холбоо тогтоох боломж олдох юм. Энэ нь бидэнд сайн мэдээлэлтэй байхаас гадна энэ шинэ, хурдтай өргөжижбайгаасалбарт тогтвортой стратегийн шийдвэр гаргах ба зөв тактиктай алхам хийхэд туслана.

Дэлхий дээрх бүх хүний гэрт гэрэл гэгээ, эрчим хүч авчирна гэдэг энэ салбарт ажиллаж буйхүн бүрийн хамгийнэрхэм зорилго юм. Энэ нь “Нийгмийн төлөө сайн үйлсийн” гол зорилгуудын нэг бөгөөд 21-р зуунд бид өөрсдийн оюун ухаан, бүтээлч байдал, амбиц, хүсэл тэмүүлэл, ёс зүй болон хамгийн чухал нь өөдрөг үзэл санааг хамтаараа дайчлан ажиллах болно. Хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийнэрчим хүчийг бүх нийтийн хүртээл болгох боломж бидний гарт байна. ТВтС-ын хамт бид бүгд энэ гайхамшигтай аялалын нэг хэсэг байх болно.

Орчуулсан: Д. Бямбатуяа

С. Нарантөгөлдөр

Эх сурвалж: “Сэргээгдэх эрчим хүч” сэтгүүл

Recent Posts

Leave a Comment