In Салбарын мэдээ

       2016 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээлд маш олон сонирхолтой сэргээгдэх эрчим хүчний тухай чиг хандлагууд ажиглагдсан. Дараах 10 трендийг танилцуулж байна.

  1. Энэтхэг улс

Энэ жагсаалтын 1-р байранд Энэтхэг улс орох болсон учир нь 2016 онд нарны эрчим хүчний салбартаа хийсэн үйл ажиллагаатай холбоотой юм. Ерөнхий сайд Narendra Modi-ийн гаргасан төлөвлөгөөний дагуу 2022 он гэхэд нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 100ГВт-д хүргэхийн төлөө ажиллаж байна. Энэтхэг улс анх удаа нарны хавтан үйлдвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэхээр улсын төсвөөс ойролцоогоор 3 тэрбум ам.долларыг эрчим хүч хадгалах нарны цахилгаан станцын төсөлд олгохоор тогтоожээ. Мөн дэлхийн олон нийтийн хөрөнгө оруулалтыг улсдаа дахин сэргээж нарны эрчим хүчний хөгжилд 100 гаруй тэрбум ам.долларыг дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэтхэг улсын их чадлын нарны эрчим хүчний байгууллага нь тархсан эрчим хүчийг ашиглан орон нутагт болон сүлжээнд холбогдоогүй системийг хангах ажлыг сонгон 2017 онд үргэлжлүүлнэ. Түүнчлэн, Энэтхэг улс анхны ногоон банкыг байгуулж, төр-хувийн хэвшлийн өвөрмөц механизмаар дамжуулан орон нутгийн банкны сонголтыг дэмжиж эхэлсэнээр ногоон санхүүгийн чиглэлээр манлайлагч болох юм.

  1. Tesla

Энэ жил Теслагийн мэдэгдлүүд эрсдэл, хувьсал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байлаа. Зарим хүмүүс Elon Musk-ын мөрөөдөл дэндүү хол, гэхдээ EV-ны шинэ үе, нарны болон эрчим хүчний хадгалалтын үзүүлэлтээр 21-р зууны хамгийн ирээдүйтэй компаниудын тодорхойлох болно гэж үзэж байна. Энэ жилийн Elon Musk-ын ажилд АНУ болон Европын зах зээлийн эрчим хүчний хадгалалтыг хангах, Панасониктой хийсэн ажлаа гүнзгийрүүлэх, нарны, эрчим хүчний хадгалалт, цэнэглэлтийн хялбар-худалдан авах багцын тухай  гранд төлөвлөгөө танилцуулах,  нарны шилэн дээврийн зарчмыг танилцуулах, SolarCity-г худалдаж авахад 2 тэрбум ам.доллар зарцуулах зэрэг ажлууд багтжээ.   2017 онд  энэ гайхалтай компани болон  түүний удирдагчаас юу гарч болохийг хэн ч таашгүй.
Гэхдээ Тесла-д хувьцаа байх хэрэгтэй гэдэг нь тодорхой юм.

  1. Трамп

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулиар Дональд Трамп сонгогдсны дараа сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчны байгууллагуудын асуудал нэмэгдсэн билээ. Оны төгсгөлд энэ асуудал ноцтой болж Трамп эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн албанд ажилчид авж эхэлсэн. АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбар болон дэлхийн байгаль орчны байгууллагууд 2017 онд Трампын ажиллуулж буй энэ алба  Ерөнхийлөгч Обамагийн хийгдсэн Америкийн цэвэр эрчим хүчний бодлогыг боловсронгуй болгох, дэлхийн нийтийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн ажлуудыг цуцлаж хэрхэн хурдан ажиллаж эхлэхийг амьсгаа даран хүлээж байна.

  1. Сэргээгдэх эрчим хүч аж ахуй нэгжид

Томоохон аж ахуй нэгжүүдийн хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүчээ гарган авч байгаагаар нь аль хэдийн дүгнэдэг болсон. Зөвхөн Google, Apple, Microsoft биш бусад томоохон компаниуд 2016 онд сэргээгдэх эрчим хүчний талаар их хэмжээний үүрэгт ажлууд хийсэн байна. Сэргээгдэх эрчим хүчийг худалдаж авах илүү олон аргыг олох албан ёсны уулзалтыг 5 дугаар сард хийсэн байна. 2017 онд эдгээр компаниуд эрчим хүч худалдан авах гэрээ, хэлэлцээртээ сэргээгдэх эрчим хүчийг эх үүсвэрээ болгох илүү бүтээлч стратегийг авч хэрэгжүүлнэ гэж үзэж байна.

  1. АНУ-ын офшор (далайн эргийн) салхины эрчим хүч

АНУ-ын офшор салхины эрчим хүчний энэ жилийн томоохон түүх Блок арлын салхин паркийн эрчим хүч худалдах үйл ажиллагаагаар эхэлсэн юм. Энэ төрлийн худалдаа зах зээлд суурь боломж ихтэй бөгөөд Зүүн эрэг дээрх улс орнууд өөрсдийн офшор салхины эрчим хүчний хөгжлийг дэмжих механизмыг түлхүү анхаарч ирэх жилийн энэ салбарийн хөгжлийг тодорхойлно гэж үзэж байна. 2017 онд офшор салбарыг хөгжил нь зөвхөн улсын түвшний шинэ бодлого биш, офшор салхи, офшор газрын тос, байгалийн хийн хөгжүүлэгчдийн туршлага, хамтын ажиллагаанаас хамаарна гэж үзэж байна.

  1. Эрчим хүчний зах зээл дэх эрчим хүч хадгалалт

2016 онд эрчим хүчний зах зээлд Эрчим Хүч Хадгалах Технологи  сүлжээнд их хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг нийлүүлж сүлжээг хангасан зэрэг олон байдлаар ашиглах боломжтой гэдгээ харуулж маш том ололт боллоо. Үүний зэрэгцээ эрчим хүчний зах зээлд Эрчим Хүч Хадгалах Технологитой  ижил бодлого баримталсан санаа гарч ирнэ гэж үзжээ. 2017 онд эрчим хүчний зах зээлийн бүтэцдээ эрчим хүчний хадгалах хэрэгцээг хангах бодлогыг зохицуулах арга замыг олох ажлыг хйиж эхэлсэн АНУ болон Их Британид зэрэг улсаас хамгийн түрүүнд ахиц дэвшлийг хүлээж байна.

  1. Африк дахь Pay-Go Solar

Pay-Go Solar эхлээд эрчим хүчний дэд бүтцэд орох боломжүй Африкын жижиг хэсэгт эрчим хүчний үйлчилгээ хүргэх оролдлого амжилт олсон байна. Энэ загвар нь цахилгаан эрчим хүчийг хэрэглэх хэрэглэгчид  нарны хавтан эсвэл эрчим хүчний хадгалалтыг технологийг ашиглан төлбөрөө мобайлаар төлөх сонголттой.  2016 онд бизнес загварыг дэмжих хөрөнгө оруулагчдын татах ажил амжилттай хэрэгжсэн. 2017 онд энэ загвар  Африкын шинэ бүсүүдэд маш хурдан тарж үйл ажиллагаа нь буурсан нийлүүлэгчдээс их хэмжээний хөрөнгө оруулалт орно гэж үзэж байна.

  1. Сэргээгдэх эрчим хүч+Усан цэнэгт

Усан цэнэгт усан цахилгаан станц нь эрчим хүч хадгалах технологиудын хамгийн их суурилагдсан хүчин чадлыг илэрхийлдэг ба 2017 оны нэмэгдэх сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчийг тэгшитгэхэд зориулж (их чадлын сонголтоор) ашигладаг. Энэ жил усан цэнэгт станц бусад сэргээгдэх эрчим хүчний технологиуд, ялангуа нар ба салхины эрчим хүчтэй холбогдоно гэж үзэж байна.

  1. Нисгэгчгүй онгоц (Drones)

Нисгэгчгүй онгоц энэ жил олон нийтийн анхаарлыг маш их татаж, 2017 онд аж үйлдвэрийн төслийн хөгжлийг сайжруулах, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчинд эзлэх хувь нь нэмэгдэх болно гэж үзжээ.

10.  Тийрэлтэт онгоцны сэргээгдэх түлш

2016 онд jetBlue, United гэх мэт томоохон агаарын тээврийн компаниуд болон бусад улсын засгийн газрууд  аравдугаар сард зохиогдсон Олон улсын агаарын тээврийн зах зээлд суурилсан арга хэмжээний үеэр үйл ажиллагаандаа тийрэлтэт онгоцны сэргээгдэх түлшинд нэгдэх хэлэлцээрт хүрлээ. Энэхүү хэлэлцээр нь сэргээгдэх түлш ашиглаж агаарын тээврийн салбар дахь СО2-ын ялгарлыг бууруулах үйл ажиллагааг сайжруулах нисэх хүчний шинэ технологид хөрөнгө оруулалт хийх томоохон төлөвлөгөөний нэг хэсэг юм. 2017 онд сэргээгдэх түлш үйлдвэрлэх дэд бүтцийн өсөлт болон үйл ажиллагаанд агаарын тээврийн тийрэлтэт онгоцны сэргээгдэх түлшний хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

Recent Posts

Leave a Comment