In Салбарын мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулах тухай” А/81 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа.
Жагсаалтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 11 хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. Харин батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгажээ.

Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.

 

/сая төг/

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

1

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга

2014

91.0

2

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

3

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

4

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

5

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга

2014

91.0

6

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

7

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга

2014

91.0

8

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

9

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

10

Баянзүрх дүүргийн  2 дугаар хорооны цогцолбор барилга

2014

91.0

11

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга

2014

90.0

 

ДҮН

 

1000.0

Recent Posts

Leave a Comment