“СЭХҮТ” ТӨҮГ нь хүлэмжийн хийн ялгарлын бууралтын магадлагаа нотолгоог хийх итгэмжлэгдсэн байгууллага боллоо.

 In Магадлагаа, нотолгооны ажил

“СЭХҮТ” ТӨҮГ нь Япон улсын “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ-JCM) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон-Монгол 2 улсын хамтарсан төслийн хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлан нотлох байгууллага боллоо. 

ХКОМ-ын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эсвэл тэдгээр хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлж, Япон улсын хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд бий болох хүлэмжийн хийн ялгарлын бууралтын хувь хэмжээгээр ялгаралтын бууралтын кредитийг бий болгон бусад орон тухайлбал Япон улсад шилжүүлэх боломж бүрдэнэ.

СЭХҮТ ТӨҮГ нь хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлан нотолж хамтарсан хороонд тайлагнаснаар тухайн төслийн амжилттай хэрэгжиж буйг нотолж өгөх  юм.

Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн газрын даргын 2014 оны 12-р сарын 9-ний А/383 тоот тушаалаар олон улсын MNS/ ISO 14065:2013 (MNS ISO 14064-2:2011) стандартын шаардлагыг хангасан,  магадлагаа нотолгооны ажил гүйцэтгэх байгууллагаар итгэмжлэгдлээ.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search