ХКОМ-ын хөтөлбөрийн Монгол- Японы хамтарсан хороо СЭХҮТ-ийг Хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллагаар томиллоо.

 In Магадлагаа, нотолгооны ажил

СЭХҮТ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах магадлагаа нотолгоо хийх эрх бүхий гуравдагч байгууллага болох нь Япон Монголын ХКОМ-ын төслийн хамтарсан хороогоор батлагдлаа.

2015 оны 4-р сарын 27-нд Монгол Японы  засгийн газруудын хооронд байгуулсан Хамтарсан кредит олгох механизмын  Хамтарсан хороо  СЭХҮТ-ийг   Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгарлын бууруулах ( Ялоны SUURI-KEIKAKU, монголын  ANU-SERVICE компаниудын) төсөлд магадлагаа,нотолгоо хийх хөндлөнгийн байгууллагаар томилох шийдвэр гаргалаа.

ХКОМ-ын хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын 118-р сургуульд  өндөр үр ашигт дулааны зуухыг суурилуулан дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тухайн 2 төслийн магадлагаа нотолгооны ажлыг гүйцэтгэхээр СЭХҮТ нь  төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд  АНУ СЕРВИС ХХК, Ялон улсын SUURI-KEIKAKU Co.Ltd болон  GEC (Global Environment Centre) байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах юм.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search