СЭХҮТ-ийн хийсэн магадлагааны ажлын тайлан бүртгэгдлээ.

ХКОМ (JCM) хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын “АНУ СЕРВИС” ХХК болон Япон Улсын “СҮҮРИ КЭЙКАКҮ” ХХК хамтран Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын ХУД-ийн 118-р сургуульд өндөр үр ашигт дулааны зуухыг суурилуулан дулаан хангамжийн системийг сайжруулах төсөл  2014 оноос хэрэгжиж эхэлсэн.

СЭХҮТ нь ХКОМ (JCM) хөтөлбөрийн хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллагаар томилогдон дээрх 2 төслийн магадлагааны ажлыг амжилттайгаар хийж гүйцэтгэлээ.

Монгол-Японы хамтарсан хороо 2015 оны 6-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хуралдаж магадлагааны ажлын тайланг бүртгэн авлаа.

http://www.mmechanisms.org/e/initiatives/mongolia.html#recent

Дэлгэрэнгүй мэдээллийг ХКОМ (JCM) хөтөлбөрийн вэб сайтаас харна уу.

Хариу сэтгэгдэл

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн