In Судалгааны ажил

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАН ХҮЧДЭЛИЙН УНАЛТТАЙ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ   ҮР АШИГТАЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ СУДАЛГАА”ны ажлыг “СЭХҮТ” ТӨҮГ 2016 онд хийж гүйцэтгэв.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү ажлын гол зорилго нь Баруун бүсийн эрчим хүчний систем болон Алтай Улиастайн эрчим хүчний системийн сум, суурин газруудын цахилгаан түгээх сүлжээний ачааллыг тооцож, алдагдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломжийг судлана. Мөн түүнчлэн цахилгаан түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг холбох замаар алдагдлыг бууруулж буй дэлхийн туршлага, ажиллагааны горим, төвлөрсөн эрчим хүчний системд нөлөөлөх нөлөөллийг судлана.

Судалгааны ажлыг дараах үндсэн даалгаврын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • БАРУУН БҮСИЙН СУМ СУУРИНГУУДЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГАА
  • АЛТАЙ УЛИАСТАЙН БҮСИЙН СУМ, СУУРИНГУУДЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙН СУДАЛГАА
  • БАРУУН БҮСИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ, ЦАХИЛГААН АЧААЛЛЫН ХЭТИЙН ТӨЛӨВ
  • АЛТАЙ УЛИАСТАЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛӨВ
  • БАРУУН БҮС, АЛТАЙ УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙ ГОРИМ АЖИЛЛАГАА, ТОГТВОРЖСОН ГОРИМ
  • БАРУУН БҮС, АЛТАЙ УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДАЛ
  • ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ БУЙ ДЭЛХИЙН ТУРШЛАГА, ТЕХНОЛОГИ
  • МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД ТОХИРОХ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР АШИГЛАХ ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ХУВИЛБАР

зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Recent Posts

Leave a Comment