In Судалгааны ажил

Эрчим Хүчний Яамны захиалгаар “ЗҮҮН ХОЙД АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭДМОНГОЛ УЛСЫН ТАЛЫН ОРОЛЦООНЫ ТЕХНИКИЙН ШИЙДЛИЙН ТАЛААРХ СУУРЬ СУДАЛГАА”-ны ажлыг “СЭХҮТ” ТӨҮГ 2016 онд хийж гүйцэтгэв.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Азийн супер сүлжээ санаачлагын анх 2011 онд Японы мэдээллийн технологийн тэргүүлэгч, үндэстэн дамжсан компани болох Софтбанкны гүйцэтгэх захирал Масаёоши Сон дэвшүүлж байсан бөгөөд түүнээс хойш олон улсын түвшинд тус санаачлагын хэрэгжүүлэх идэвхи санаачлага өрнөсөн. Тус санаачлагын хамрах хүрээ болох Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд болох Монгол, БНХАУ, БНСУ, Япон мөн түүнчлэн ОХУ-ууд өөрсдийн байр сууринаас тус санаачлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгааны ажлуудыг хийсээр байна.

Энэхүү судалгааны ажлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний системийг хооронд нь холбон эрчим хүчний худалдаа хийх ерөнхий зарчим бүхий Азийн супер сүлжээ санаачлага, тус санаачлагыг сонирхогч улсуудын байр суурь, тэдгээрийн эрчим хүчний өнөөгийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн төлөвлөлт талаар мөн түүнчлэн Азийн супер сүлжээ санаачлагыг эдийн засгийн хувьд хэрхэн үр ашигтайгаар холбогдох техникийн боломж болон Монгол улсын талын оролцоог тодорхойлох мөн Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэтийн эрэлт хэрэгцээг тооцоолох, Монгол улс, ОХУ болон БНХАУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн нөөц бололцоог судлах, ОХУ болон БНХАУ-ын эрчим хүчний системийг хооронд нь эдийн засгийн үр ашигтай техникийн боломжит хувилбараар цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугам, сүлжээ холбох схем, энэхүү сүлжээнд холбогдох эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн хүчин чадал, хамгийн бага цахилгаан эрчим хүч дамжуулах боломжит хувилбарыг тооцоолон гаргах зорилготой.

Судалгааны ажлыг дараах үндсэн даалгаврын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • ЗҮҮН ХОЙД АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХ ОЛОН УЛСЫН САНААЧЛАГУУДААС МОНГОЛ УЛСЫН СОНИРХОЛД ТОХИРОХ БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ ТОДОРХОЙЛОХ
  • ЗҮҮН ХОЙД АЗИЙН (ЗХА) ОРНУУДЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭТИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ТОЙМЛОН ТООЦООЛОХ, МОНГОЛ, ОХУ, БНХАУ-ААС СУПЕР СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН НӨӨЦ БОЛОЛЦООГ СУДЛАХ
  • МОНГОЛ УЛСАД ИРЭЭДҮЙД БАРИГДАЖ БОЛОХ УЛАМЖЛАЛТ БУС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН  СУДАЛГАА
  • МОНГОЛЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЧААЛЛЫН ТААЦАД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУВИЛБАР, ГАРЧ БОЛОХ БЭРХШЭЭЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ /2030 ОН ХҮРТЭЛ
  • ОХУ БОЛОН БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙГ ХООРОНД НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ҮР АШИГТАЙ, ТЕХНИКИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРААР ТОГТМОЛ ГҮЙДЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ, СҮЛЖЭЭ ХОЛБОХ, ТООЦООЛОХ
  • ТОГТМОЛ ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН(ТХЦДШ) ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЭДГЭЭРИЙГ БАЙРЬЖ БАЙГУУЛАХ ӨРТӨГ ЗАРДЛЫН СУДАЛГАА

зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Recent Posts

Leave a Comment