In Судалгааны ажил

Эрчим Хүчний Яамны захиалгаар “Монгол орны зүүн өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь)-ийн

нар, салхины нөөцийг тодорхойлох судалгааны ажил”-ыг

“СЭХҮТ” ТӨҮГ 2016 онд хийж гүйцэтгэв.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг экспортлогч улс болгох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зүүн өмнөд бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийн нарийвчилсан судалгаа хийж нөөцийн зураг боловсруулж, хэтийн төлвийг тодорхойлох мөн Монгол орон сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй, цаашид бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэн гаргасан эрчим хүчийг экспортлох бололцоо бүхий зүүн өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь)-ийн аймгуудын нар, салхины эрчим хүчний нөөцийг нарийвчлан тодорхойлж уг бүс нутагт нар, салхины томоохон чадлын эх үүсвэр байгуулах боломжит газруудыг тодорхойлоход оршино.

Судалгааны ажлыг дараах үндсэн даалгаврын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Судалгаанд хамрагдсан газар нутагт урьд өмнө хийгдсэн нар, салхины нөөцийн судалгааны ажлууд, хэмжилт мэдээллээр мэдээллийн сан үүсгэсэн.
  • Монгол улсын нар, салхины нөөцийн судалгааг хийсэн олон улын байгууллагуудын мэдээллийн санг ашиглан Зүүн өмнөд бүс нутгийн нөөцийн үнэлгээг тогтоосон.
  • Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн байнгын ажиллагаатай Зүүн өмнөд нутагт байрлах ажиглалтын станцуудын дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж дундаж үзүүлэлтүүдийг боловсруулсан.
  • Зүүн өмнөд бүс нутгийн нар, салхины нөөцийн нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан боловсруулалт хийж нар, салхины нөөцийн зураглал хийсэн/аймаг тус бүрт/.
  • нар, салхиныэрчим хүчнийнөөцийн зураглалд үндэслэн их чадлын нар салхины цахилгаан станц барих байгуулах боломжит байрлалуудыг тодорхойлсон.
Recent Posts

Leave a Comment