Газрын гүний дулааны хэмжилт

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ Японы Шимизу корпорацитай хамтран “Монгол орны нөхцөлд газрын гүний дулааны насос ашиглан барилгын эрчим хүчийг хэмнэх нь” нэртэй төслийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт газрын гүний дулааны хэмжилтийн туршилтын ажлыг 2011 оны 10 сарын 2-10-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Энэ ажил нь хэмжилт явуулах цооног бэлдэх, хэмжилт хийх гэсэн 2 үе шаттай явагдсан. 30 м гүн, 100 мм диаметр бүхий цооног өрөмдөж дээж чөмгийг авч хөрсний бүтцийг тогтоосон. Өрөмдсөн цооногтоо зориулалтын хуванцар хоолой сүвлэж, тус хоолойгоор ажлын шингэн албадан гүйлгэх замаар газрын гүний дулааны хэмжилтийг хийсэн. Хэмжилтийг 60 цагийн турш хийж, минут тутмын дулааны үзүүлэлтийг бүртгэж авсан. Газрын гүний эхний температур 4,270С, хөрсний нягт 2200 кг/м3, хөрсний дулаан багтаамж 712 Дж/кг*К байхад хэмжилтийн үр дүн дараах байдалтай гарсан.

Хариу сэтгэгдэл

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн