In Судалгааны ажил

Дэлхийн улс орнууд 1995 оноос эхлэн ажлын байр, орон сууцны гэрэлтүүлэгт хэрэглэдэг улайсах чийдэнг эрчим хүчний хэмнэлттэй / ЭХХ / буюу манайд сүүн чийдэн гэж нэрлэж байгаа чийдэнгээр солих бодлогыг хэрэгжүүлснээр олон зуун МВт цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн байна
Цахилгаан эрчим хүчний 19%-ийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Одоо манайд хамгийн өргөн хэрэглэж байгаа гэрлийн улайсах 60 Вт –ын чийдэнгийн гэрэлтүүлэх чадал нь 13 Вт-ын ЭХХ чийдэнгийн гэрэлтүүлэх чадалтай адил байдаг.  Тэгвэл 250 000 ширхэг ийм улайсах чийдэн 1 цаг асахдаа 15 000 кВт.цаг эрчим хүчийг, мөн төчнөөн ЭХХ чийдэн 3250 квт.цаг эрчим хүч хэрэглэнэ.  Эндээс улайсах чийдэнгийн оронд ЭХХ чийдэнг хэрэглэвэл, зөрүү нь  11750 кВт.цаг  цахилгаан буюу зөвхөн 1 цагт 7 сая 755 мянган төгрөг хэмнэгдэх болно. Үүний зэрэгцээ ЭХХ чийдэн нь улайсах чийдэнгээс  6-8 дахин удаан эдэлгээтэй.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын  48% орчим нь буюу 1 092 800 хүн / 2009 оны 8-р сар / оршин суудаг. 2008 оны нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 251758 айл өрх байна гэсэн мэдээ байна. Үүнээс  монгол гэрт амьдардаг айл өрхийн тоо 66538, гэр хорооллын байшинд амьдардаг өрх 85016, бусад нь нийтийн орон сууц ба тусдаа тохилог /хаус/ сууцанд амьдардаг юм байна. Нийслэлийн албан байгууллага, үйлдвэр,  үйлчилгээний газруудыг оруулалгүйгээр зөвхөн айл өрхийн хувьд тооцоход, гэрт  амьдарч байгаа нэг өрх 60-100Вт-ын 1 чийдэн, орон сууцанд амьдарч байгаа өрх 6 чийдэн хэрэглэдэг барагцаалан тооцвол Улаанбаатар хотын нийт айл өрхийн гэрэлтүүлэгт  шаардагдах цахилгааны ачаалал 100.5 мВт байна. Энэ бүх улайсах чийдэнг ЭХХ чийдэн буюу 70% АҮК-той чийдэнгээр соливол дээрх ачаалал 30 мВт болж буурах боломжтой ба хэмнэгдсэн 70 М Вт чадал нь Дархан Эрдэнэтийн ДЦС-уудын нийлбэр хүчин чадалтай тэнцүү байх юм.

Recent Posts

Leave a Comment