In Мэдээ мэдээлэл

Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид болон ахмадууддаа XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай хамт олон тахиа жилийг угтан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Энэ ажлын эхлэл болгож сайтыг идэвхитэй ажиллуулан хийж гүйцэтгэсэн ажил болон сэргээгдэх эрчим хүчний  гадаад дотоод мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, та бүхний сэтгэгдлийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг нэмэгдүүлэхэд анхаарч, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг бүх нийтийн хүртээл болгохын төлөө хичээн ажиллах болно.

Монголын минь ард иргэд та бүхэн сайхан шинэлээрэй.

Recent Posts

Leave a Comment