In Мэдээ мэдээлэл

A.    Ерөнхий зүйлс
1.    Монгол Улсын Засгийн Газар 2014 оны 5-р сард Азийн хөгжлийн банкинд хандан Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа үзүүлэх хүсэлт тавьсан.
2.    Монгол Улсын Засгийн газраас Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл явцад түлхэц дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд батлуулан хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нэмрийг 2010 он гэхэд 3%-5%-д хүргэх улмаар 2020 он гэхэд 20%-иас 25 %-д хүргэж нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү хуулинд сэргээгдэх эрчим хүчинд зориулсан тэтгэх тарифыг батлан өгч зохицуулалтын зохих бэлтгэл нөхцлийг бүрдүүлж өгсөн. Засгийн Газрын зүгээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн санаачилга гарган хэрэгжүүлснээс онцгойлон дурьдвал: (i) хагас сая орчим нүүдэлчин малчин айл өрхийг нарны бичил фото цахилгаан үүсгүүр ашиглан цахилгаанжуулах “100000 Нарны Гэр” хөтөлбөрийг  2000 оноос 2012 он хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн,  (ii) хамгийн анхны бие даасан эрчим хүчний үйлдвэрлэгчид Салхитын 50 МВт-ын чадалтай салхин паркийг барьж байгуулахад нь тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хувь хэмжээ тогтвортой өсөн нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний станцын чадал нь цахилгаан үйлдвэрлэх нийт чадлын 7.92%-ийг (84.15 МВт) эзэлж байна.

Тайланг харах

Recent Posts

Leave a Comment