“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.

 In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.


Монгол Улсын Их Хурлын 2015 онд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж 2023 он гэхэд нийт эрчим хүчний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр заасан баримт бичиг, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн найруулсан “Агаарын тухай хууль” болон Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 282 дугаар тогтоолд зааснаар “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн, судлаачид, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой хамтын ажиллагааг сайжруулж, эдийн засгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин бий болгох”, мөн манай улс 2020 онд дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 90 хувь, 2030 онд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортлогч орон болох зорилтыг үндэслэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ (СЭХҮТ) болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн хооронд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах тухай энэхүү ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ байгууллаа.


Энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж өргөжүүлэх, манай орны нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судалж, нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцийн нарийвчилсан судалгаа, мэдээллийн нэгдсэн сантай болох, мэдээллийн санд тулгуурлан боловсруулалт хийж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан зураглал хийх, мөн түүнчлэн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчээр ажиллах их чадлын эх үүсгүүрүүдийг байгуулж болох газар, бүсүүдийг тодорхойлоход чиглэгдсэн хоёр талын ерөнхий ашиг сонирхлыг тодорхойлоход оршино.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search