БОАЖЯ-ны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сан, СЭХҮХ болон Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэнгээс “Сэргээгдэх эрчим хүчний бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

 In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

2018 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд БОАЖЯ-ны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сан,СЭХҮХ болон Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэнгээс “Сэргээгдэх эрчим хүчний бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Сэргээгдэх Эрчим Хүчний Бодлогын Зөвлөлдөх Уулзалт

Энэхүү уулзалтаар Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тулгараад буй асуудлуудын талаар холбогдох төрийн болон хувийн хэвшлийн оролцогч талуудын хооронд хэлэлцүүлэг өрнүүлэн, олон улсын чиг хандлагын талаар дотоодын сонирхогч талууд мэдээлэл авч үзэл бодлоо солилцлоо. Мөн өнгөрсөн удаагийн Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний 9 дүгээр чуулганы үр дүнг хэлэлцэх, Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн бодлогыг боловсруулахад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

 

 

Сэргээгдэх Эрчим Хүчний Хөгжил Нээлттэй Семинар

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжиж буй хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний хөгжил нээлттэй семинарыг зохион байгууллаа. Тус хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг таниулах, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, боломж бололцоог хэлэлцэх болон эрчим хүчний худалдах худалдан авах гэрээний хэрэгжилтийг сайжруулах, шинээр хүч түрэн орж ирж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд санхүүгийн болон техникийн нөөц бололцоог нэмэгдүүлэх боломжуудыг түгээн дэлгэрүүлэх болно.

 

“ХКОМ-ын тухай мэдээлэл олгох семинар”
Япон улсын Байгаль орчны яамны харьяа Даян Дэлхийн Байгаль Орчны Стратеги Судлалын хүрээлэн, Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа Байгаль Орчин, Уур амьсгалын сангийн дэргэдэх Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн дарга нарын газраас “Хамтарсан Кредит Олгох Механизмын чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаа”-ны хүрээнд зохион байгуулж буй “ХКОМ-ын тухай мэдээлэл олгох семинар” сэдэвт хагас өдрийн семинар болж өндөрлөлөө.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search