Сайншанд салхин парк төслийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болж өндөрлөлөө.

 In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ

 

Сайншанд салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч “Сайншанд Салхин парк” ХХК-д Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ЭНЖИ, Германы төсөл хэрэгжүүлэгч Ферростаал, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р.Давааням нар хөрөнгө оруулж, Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Агентлаг (EKF) хамтран 120 сая ам.долларын санхүүжилтийг хийсэн юм. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын CMEC корпораци гүйцтгэжээ.

Сайншандын салхин цахилгаан станцыг байгуулахаар “Сайншанд Салхин Парк” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд төслийн барилга угсралтын ажил 2017 оны 8 дугаар сард эхэлж, эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуулалтын ажиллыг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дуусгажээ.

Ойрын өдрүүдэд “Сайншанд Салхин Парк” ХХК нь холбогдох төрийн байгууллагуудтай (ЭХЯ, СЭХҮТ, ДҮТ, ЦДҮС…) хамтран ажиллаж, тавигдсан бүх шаардлага, стандартуудыг хангах ажлуудыг хийх бөгөөд техникийн комисс ажилласны дараа энэ оны 9-р сараас эхлэн сүлжээнд холбохоор ажиллаж байгаа аж. Энэхүү холболт нь “Сайншанд Салхин Парк” ХХК-ийн хувьд  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд 9 болон 10-р саруудад шат дараалалтай эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.  Энэ оны 10-р сарын сүүлээр цахилгаан станцыг ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд цаашид 26 жилийн турш тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх юм.

Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ үүсгүүрийг нээх энэхүү хүндтэй арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Штефан Дуппел, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайдын 1-р зөвлөх Николас Лакоте, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин зэрэг  зочид төлөөлөгчид оролцлоо.

Төслийн байршил нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг бөгөөд жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц эрчим хүч үйлдвэрлэж, 200 мянга гаруй тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.

Эх сурвалж:

http://sainshandwindpark.mn/

https://www.facebook.com/Dornogobiaimginnutgiinzuvlul/

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search