In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ, Тендер, төсөл хөтөлбөрүүд

БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийн танилцуулга, шав тавих ёслолын ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улсын засгийн газар, БНСУ-ын засгийн газар хоорондын тогтвортой хөгжил хамтын ажиллагааны хүрээнд “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон” байгуулах төслийг БНСУ-ын Өмнөд бүсийн эрчим хүчний консерциум болон МУ-ын “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ хамтран хэрэгжүүлж байна.

 

 

Төслийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын аж үйлдвэрийн хөгжлийн төвийн төслийн захирал Жон Жэ Хаг, БНСУ-ын Өмнөд бүс Эрчим хүчний компанийн захирал Гён Мён Сог,  Монгол дах Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Ру Жун Ён, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэн болон Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо.

 

 

 

 

 

 

Шав тавих ёслолын үеэр 30кВт-ын хүчин чадал бүхий нэг ширхэг салхин турбиныг суурилуулж ажиллагаанд оруулсан бөгөөд цаашид ижил төрлийн нийт 7 ширхэг салхин турбин,  9.9 кВт-ын нар дагах систем бүхий нийт 20 бүл нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж 1МВт-ын цэнэг хураагуурын системтэй хослуулан ажиллуулах юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Налайх дүүрэгт байрлах GMIT- Герман Монголын хамтарсан техник технологийн дээд сургууль болон Налайх дүүргийн хэсэг айл өрхийг байгальд ээлтэй цэвэр эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байна.

Тус ёслолын ажиллагааны үеэр Солонгосын Өмнөд Эрчим хүчний Корпораци (KOSPO) БНСУ-ын Чанарын Сан (KFQ) болон “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв”ТӨААТҮГ хооронд Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслийн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан юм.

 

 

Recent Posts

Leave a Comment