Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар /Агуулах түрээслүүлнэ/

 In Зарлал мэдээлэл
  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга.

Баянгол дүүрэг 20-р хороонд байрлах “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨААТҮГ-ын 520м.кв, 440м.кв бүхий 2 обьектийг агуулахын зориулалтаар түрээслүүлнэ.

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт /Даваа гараг/
Материал хүлээн авах хаяг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ
Материал нээх хугацаа, хаяг байршил 2018 оны 10 дугаар сарын 16 өдрийн 10:00 цагт /Мягмар гараг/
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1м.кв 10.000 – 15.000 төгрөг
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Түрээслэгчийг сонгон шалгаруулах ерөнхий мэдээлэл Түрээслэгч нь барьцаа болгон 3 сарын түрээсийн мөнгийг газрын дансанд төвлөрүүлсэн байх.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

·        Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·        Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажил/

·        Санхүүгийн чадварыг нотлох баримт /Иргэн хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт/;

·        Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·        Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.

 

  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийг талаарх мэдээллийг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын  99903886, 70289894 утасаар лавлана уу.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search