In Мэдээ мэдээлэл, Салбарын мэдээ, Үйл ажиллагааны ил тод байдал

БНСУ-ын “Кёнсанбүг Муж” болон Монгол Улсын “Нийслэл Улаанбаатар Хот”, “БНСУ-ын Эрчим Хүчний Агентлаг” (Дэгү Кёнбүг Бүсийг Хариуцсан Төв), “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв”, Кёнсанбүг мужийн консорциум “Сэхан Энержи Компани”, Монгол талаас гүйцэтгэгчээр “Монголиан Солар Скай” компани  нь хамтын ажиллагааны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг сайжруулах, аз жаргалтай хотыг бий болгох зорилгоор Улаанбаатар хотод Эрчим Хүчний Бие Даасан Хотхоныг /Сервис центер/ хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг дэмжих зорилгоор энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

 

 

 

 

 

 

Тус санамж бичигт Кёнсанбүг мужийг төлөөлж Мужийн захирагчийн орлогч дарга Юн Жон Жин, Улаанбаатар хотыг төлөөлж Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, БНСУ-ын Эрчим Хүчний Агентлагийн Дэгү Кёнбуг Бүсийг Хариуцсан Төвийн захирал Пак Бён Чүн, “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв” ТӨААТҮГ-ын захирал   Ц.Цэрэн, “Сэхан Энержи” ХК-ний гүйцэтгэх захирал Квон Ён Ху, “Монголиан Солар Скай” ХХК-ний захирал Ч.Алтангэрэл нар үзэглэсэн юм.

Recent Posts

Leave a Comment